НҮБ-ЫН ШТАБЫН ОФИЦЕРЫН ДАМЖААГ 21 АЛБА ХААГЧ ДҮҮРГЭЛЭЭ

АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон Далайн Командлалын харьяа “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөртэй хамтран НҮБ-ын штабын офицерын дамжааг 2008 оноос эх орондоо зохион байгуулж буй билээ.

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

9 дүгээр сарын 9-25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн хичээллэсэн энэ удаагийн дамжааг тус хөтөлбөрийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын чиглүүлэгч багш нар болон Монгол Улсын Зэвсэгт хүчний сургагч багш нар удирдан хичээллүүлэв.

15 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уг дамжаа нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд бие даан үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчийн зайлшгүй мэдвэл зохих онолын мэдлэгийг олгохын зэрэгцээ хийсвэр цагийн байдалд хэсэгчилсэн болон штабын нэгдсэн дадлагыг оператив-тактикийн түвшинд явуулж, чадавхыг нэмэгдүүлэн сургаж бэлтгэдгээрээ онцлогтой

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.239.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.