Голомт банк Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан FMC болон Business conference арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирж буй жилүүдийн эдийн засгийн төлөв байдал хийгээд түүнд хэрхэн бэлэн байх талаар хэлэлцэн, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага хуваалцах боломжийг олгоход оршдог.
Бизнес эрхлэгчдэд хүлээлт үүсгэх болсон энэхүү чуулга уулзалт нь энэ удаа “Bridging to the global market” уриаг дэвшүүлэн олон улсын зах зээлд гарах боломжийг хамтдаа эрэлхийлэхийг зорилоо.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд Монголын бизнесийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй манлайлагч, аж ахуй нэгжийн төлөөллүүдийг багтаасан 850 гаруй зочид уригдан оролцлоо.
Арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.
Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатарын “Голомт банк олон улсын зах зээлд” илтгэлийн хэсгээс:
- Олон улсын зах зээлд 300.0 сая ам.долларын бондыг амжилттай гаргалаа.
Голомт банк 144A/RegS форматаар 3 жилийн хугацаатай, 11% хүүтэй, 300.0 сая ам.долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа. Тус бонд нь Сингапурын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байна.
- Корреспондент банкуудын сүлжээг өргөжүүллээ.
АНУ-ын Bank of New York Mellon-д ам.долларын ностро дансыг нээлээ. Энэхүү данс нээгдсэнээр ам.долларын төлбөр тооцоог дамжуулагч банкны шимтгэлгүйгээр, илүү хурдан гүйцэтгэх боломжтой боллоо.
- Гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамгийн олон банктай хамтран ажиллав.
Голомт банк гадаадын 18 банктай гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Нийт 123.0 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, 203.0 тэрбум төгрөгийн шатахууны импортыг эдгээр гадаадын банкнуудтай хамтран аккредитив, гадаад баталгаа, худалдааны зээлийн үйлчилгээгээр дамжуулан санхүүжүүлэв.
Үүнээс гадна дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн гүйцэтгэлд зориулан TD, Bank of China, Kookmin, Agricultural Bank of China банкнуудтай баталгаа гаргахад хамтран ажиллалаа.
Бизнесийн салбарын нэгдсэн чуулга уулзалтад хүрэлцэн ирж оролцсон нийт харилцагчид, зочид, төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье.
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 56 мин
-
Өчигдөр 15 цаг 50 мин
-
Өчигдөр 15 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 31 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Өчигдөр 11 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Уржигдар 14 цаг 13 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Уржигдар 09 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин