Ногоон зээлийн батлан даалт зах зээлд нэвтрүүлнэ
Үйл явдал
/
2024-11-30

Зээлийн Батлан Даалтын Сан, Төрийн банк хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Зээлийн батлан даалтын санг төлөөлж Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Х.Лхагвасүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү санамж бичгийн хүрээнд ногоон хөгжил, байгальд ээлтэй ногоон санхүүжилт шаардлагатай Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан #ногоон #зээлийн #батлан #даалтын бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.

Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлснээр тогтвортой хөгжилд чиглэсэн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болно гэдгийг талууд онцлон хэллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.120.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.