Өмнөговь аймгийн засаг даргын дэргэд “хурдан сиот” клуб байгуулагдаж өнөөдөр нээлтээ хийлээ
Үйл явдал
/
2024-12-01

Цахим хөгжил, харилцаа холбооны яам,

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас санаачлан Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Боловсролын газар хамтран “Цахим элч” бэлтгэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хурдан Сиот” клуб байгууллаа. Клуб нь ирээдүй хойч үедээ цахим хэрэглээг зөв дадалтай ашиглах, кибер аюулгүй байдлаас хамгаалах, технологийн зуунд өөрийгөө хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Аймаг, сумдын хэмжээнд сургууль цэцэрлэг, багш нарт чиглэсэн хөрөнгө оруулалтууд амжилттай хэрэгжиж техник, технологийн бааз сууриа бэхжүүлсэн бол өнөөдрөөс суралцагчдын чадавхыг нэмэгдүүлэх, нөлөөллийн арга замаар бие биедээ үлгэрлэх, ирээдүйн IT инженерүүдийг бэлтгэх клуб байгуулагдлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.50.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.