БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд хүрэлцэн ирж, дайчдад баяр хүргэлээ.
Тангаргийн баярт хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүд дайчдын тангаргийн баярын буудлагыг үзэж, буудлагын дүнтэй танилцлаа.
Мөн тангаргийн баярын буудлагын үеэр Амьд гарах арга ухаан”, “Эмнэлгийн тусламж”, “Инженерийн бэлтгэл”, “Химийн цэг”, болон “Холбооны бэлтгэл” нийт 5 цэгээр зохион байгуулж, цэргийн алба хаах хугацаандаа хугацаат цэргийн алба хаагчид цаашид юу сурах ёстой, тэдний гүйцэтгэл нь ямар байх ёстойг дор нь бүр нь эцэг эхчүүдэд нь танилцууллаа.
Түүнчлэн Өвөрхангай, Дундговь, Улаанбаатар хотоос зорьж ирсэн дайчдын ар гэрийнхний ая тухыг хангахаар тус ангийн хамт олон “Говийн бүсийн сургалтын төв”-д эцэг эх эхчүүдэд буудлах байрыг урьдчилан бэлтгэж, хүлээж авсанд эцэг эхчүүд талархаж буйгаа илэрхийлж байсан юм.
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
2024-12-19
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
2024-12-19
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин