ЭЗБХ: Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна
Үйл явдал
/
2024-12-05

Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тухай сонгон шалгаруулалтын зарыг толилуулж байна. Холбогдох хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид доор дурдсан мэдээлэлтанилцуулгаа Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны 03 дугаар тогтоолоор баталсан маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү.

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

-Монгол Улсын иргэн;

-Дээд боловсролтой;

-Ял шийтгэлгүй;

-Эдийн засаг болон статистикийн ажлын туршлагатай.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлтийн маягтыг энэхүү QR кодыг уншуулж татан авна уу.

ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БҮРТГЭХ

Нэр дэвших тухай хүсэлтбүрдүүлсэн баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Эдийн засгийн байнгын хороонд Төрийн ордны шуудангаарцахимаар хүлээн авч байна.

 

Утас: 51-265150, 99175774, 95154730

Email: Uugantsetseg@parliament.mnShijirmunkh@parliament.mn

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.88.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.