Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.7 га талбайд 3000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 232 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 137 иргэнтэй зөвшилцлөө. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх журам Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор батлагдсан байдаг. Эдгээр холбогдох хууль, журмын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 9.7 га талбайд 232 иргэн, хуулийн этгээдийн газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар хагас жилийн хугацаанд нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 137 иргэнтэй гэрээ байгуулж, газрыг чөлөөлөөд байна. Үлдсэн 95 иргэн, хуулийн этгээдтэй хөрөнгийн үнэлгээ болон хэлцлийн ажлууд үргэлжлэн хийгдэж байна. “Өвөл боллоо” гээд газар чөлөөлөлтийн ажил зогсохгүй, иргэдтэй зөвшилцөж, хуулийн хүрээнд ажлыг явуулна" гэлээ.
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
2024-12-19
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
2024-12-19
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин