“Шар дарцаг” аяны шилдгүүдийг шалгарууллаа
Үйл явдал
/
2024-12-05

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг өрнүүлж, шилдгүүдийг шалгарууллаа. Энэхүү аянд нийслэлийн 9 дүүргийн ЗДТГ, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн алба хамтран ажилласан бөгөөд уг арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын 281 сургуулийн 10,256 бүлгийн 340,069 хүүхэд, 684 цэцэрлэгийн 3,540 бүлгийн 85,119 хүүхэд хамрагдсан юм. “Шар дарцаг”-ийг хэрэглэж хэвшүүлэхэд хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарын оролцоог хангаж, идэвх, санаачилга гарган ажиллаасан дараах сургууль, цэцэрлэгийн хамт олон шилдгээр шалгарлаа. 

  • Б.Бадамханд захиралтай 104 дүгээр сургууль,
  • Г.Чимэгээ захиралтай 105 дугаар сургууль,
  • Э.Пүрэвсүрэн захиралтай 149 дүгээр сургууль,
  • Ж.Жавзан захиралтай 159 дүгээр сургууль,
  • Л.Цэрэнханд захиралтай 52 дугаар сургуудь,
  • Л.Мягмаржав захиралтай 51 дүгээр сургууль,
  • С.Хүрэлбаатар захиралтай 127 дугаар сургууль,
  • Б.Амгалан захиралтай “Оюуны эрин” сургууль,
  • Д.Дэлгэрбулаг эрхлэгчтэй 228 дугаар цэцэрлэг
  • Т.Баянжаргал эрхлэгчтэй 283 дугаар цэцэрлэг,
  • Ш.Нямхүү эрхлэгчтэй 43 дугаар цэцэрлэг,
  • Г.Мөнхжаргал эрхлэгчтэй 283 дугаар цэцэрлэг,
  • А.Дэжидсүрэн эрхлэгчтэй 29 дүгээр цэцэрлэг,
  • С.Ариунбаяр эрхлэгчтэй 146 дугаар цэцэрлэгийн хамт олон шалгарсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.58.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.