Уран олборлох, үйлдвэрлэх сайн жишиг бүгд найрамдах Казахстан улс
УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсгийн гишүүд Казахстан Улсын Туркестан мужийн Созук дүүрэгт байрлах Франц-Казахстаны хамтарсан “Катко” уран олборлох, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Казахстан Улс нь дэлхийн ураны нийт нөөцийн 14 хувь буюу 700,000 тонн эзэмшдэг. Жилдээ 20,000 тонн “Шар нунтаг” (U3O8) буюу уран үйлдвэрлэлийн зах зээлийн 40 хувийг дангаар хангадаг хамгийн том нийлүүлэгч орон юм.
Бүтээгдэхүүнээ БНХАУ, Канад, Франц, ОХУ улсуудад экспортолдог бөгөөд тус улсын эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилд ураны үйлдвэрлэл чухал нөлөөтэй байдаг. Тус улс нийт 14 ураны ордыг дэлхийн 6 оронтой хамтран ашигладаг. Тэдгээрээс 4,000 тонноос дээш олборлох хүчин чадал бүхий хоёр үйлдвэр нь Туркестан мужид оршдог. Хамгийн том үйлдвэрлэгч нь “Катко”уурхай бөгөөд дэлхийн цөмийн эрчим хүчний тэргүүлэгч үйлдвэр “Орано”, Казахстан улсын уран олборлох, үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгч “Казатомпром” хамтран 2006 онд байгуулжээ.
“Катко” 1300 орчим ажилтантай. Түүний 99 хувь нь Казахстан улсын иргэд. Мөн 1800 орчим хүний бүрэлдэхүүнтэй туслан гүйцэтгэгч компаниуд шууд бусаар хамтран ажиллаж байна. Тус төслийн ашигт малтмалын гэрээнд төслийн явцын нийт худалдан авалтын 60 хувийг, нийт ажил үйлчилгээний 80 хувийг орон нутгаас нийлүүлэхээр тусгасан нь мужийн эдийн засагт томоохон түлхэц болж байна.
Дэлхий дахинаа ураны олборлох үйлдвэрүүдийн 60 хувь нь “Газрын доогуур уусган олборлох” (ГДУО) буюу байгальд ээлтэй технологийг ашиглаж байна. Энэ нь уран олборлох уламжлалт олборлолтын аргуудтай харьцуулахад цацрагийн эрсдэл багатай, ус эрчим хүчний зарцуулалт 2-5 дахин бага, ил уурхай, хаягдал чулуулаг, овоолго үүсэхгүй тул экосистемд үзүүлэх сөрөг нөлөө багатай нөхөн сэргээхэд хялбар орчин үеийн дэвшилтэт технологи юм.
Ажлын байр, татвар төлөлтөөс гадна орон нутгийн хөгжилд зориулж төслийн үйл ажиллагааны зардлын тодорхой хувийг тогтмол олгодог. Түүгээр ч зогсохгүй нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэрлэг, боловсрол, эрүүл мэнд, ус, цахилгаан хангамж, дэд бүтцийн хөгжилд 2009-2024 онд нийт 10.2 сая доллараар дэмжлэг үзүүлжээ.
Хэдийгээр ураны олборлох, үйлдвэрлэх технологи нь өндөр эрсдэлтэйд тооцогддог ч тус компани нь стандарт, аюулгүй ажиллагаа, технологийн горим, хяналт шалгалтыг нарийн чанд мөрдөж эрсдэлгүйгээр ажиллаж, сайн жишиг болж байна. Үйл ажиллагаа нь эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд хүн болон мал амьтны эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөлөл бүртгэгдээгүй буюу жил бүр үндэсний болон олон улсын хөндлөнгийн шалгалтыг олон удаагийн давтамжтайгаар баталгаажуулдаг байна.
Олон нийтийн хамгийн их анхаарал хандуулдаг асуудал бол хүн болон мал амьтан цацрагийн шарлагад өртөх эрсдэл юм. Харин Катко үйлдвэрийн ажилчдын цацрагийн дундаж шарлагын хэмжээ жилийн дунджаар 0.98 мЗв байгаа нь Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагаас тогтоосон хэмжээнээс даруй 20 дахин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнээс 99 хувиар бага үзүүлэлт байгааг танилцууллаа.
Казахстан Улсын Засгийн газар уран олборлолтын дараагийн шатаа “Олборлолтоос Технологи руу”хэмээн тодорхойлсон бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад “Катко”-ийн тэтгэлгээр олон залуусыг нарийн мэргэжлээр сургаж цаашид ураны дэвшилтэт технологийг бие даан хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Зөөвч-Овоо төслийн хайгуулын ажил 1996 оноос эхэлсэн бөгөөд 2023 онд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг Монгол Улсад айлчлах үеэр Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.
Франц Улсын Орано групп төрийн өмчит компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж Улсын Их Хуралд танилцуулахаар ажлын хэсэг ажиллаж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.198.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
2024-12-19
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
2024-12-19
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин