Өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэллээ.
Уулзалтыг Саудын Арабын Байгаль орчин, Ус, Хөдөө аж ахуйн сайд ноён Абдулрахман Аль-Фадли, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ноён Ибрахим Тиау нар нээлээ. Тус уулзалтыг Финландын Ерөнхийлөгч асан, UNCCD-ийн Газрын Элч, хатагтай Таря Халонен даргалав.
“Урам зориг, Инноваци, Саад бэрхшээл" сэдвээр Гэр бүлийн асуудал хариуцсан зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Маймуна К. Алхалил, Олон улсын байгаль хамгаалах холбооны ерөнхийлөгч Эрхэмсэг Разан Аль Мубарак, Нигерийн Эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайд Эрхэмсэг Имаан Сулайман-Ибрахим болон газрыг нөхөн сэргээх үйлсэд манлайлагч эмэгтэйчүүд илтгэл тавьлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Монгол Улс байгаль орчин, газрын менежментэд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад ач холбогдлыг өгч, бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, хүйсийн ялгаатай өгөгдөл мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээг нарийвчлан хийх ажлыг эхлүүлж байна. Түүнчлэн, бид боловсролыг өөрчлөлтийн үндэс гэж үзэн, мэдлэг, мэдээлэл түгээх зэрэг олон төрлийн сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан бүх хүйсийн хүмүүсийг байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой дадлыг бий болгох замаар чадавхжуулж, идэвхжүүлэхийг зорьж байна гэлээ.
Үндэсний түвшинд хэрэгжүүлж буй хүчин чармайлт чухал боловч нь цөлжилт, газрын доройтол, гангын асуудлыг шийдвэрлэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай бөгөөд Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын бүх хөтөлбөрт жендэрийн эрх тэгш байдлыг тусгах санаачилгыг бүрэн дэмжиж байна.
Жендэрийн эрх тэгш байдал бол зүгээр нэг зорилго биш харин газар нутгийн доройтлоос ангижирч, илүү хүчирхэг орон нутаг, нийгмийг бий болгох чухал түлхүүр юм хэмээн онцоллоо.
Та бүхний мэдэж байгаачлан, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна. Бид СОР16 -ийн шийдвэр, ахиц дэвшлийг үргэлжлүүлэхийн тулд "Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр ба газар” олон улсын эвсэл байгуулах саналыг дэвшүүлж байгаа билээ. Энэхүү санаачилга нь жендэрийн эрх тэгш байдал ялангуяа залуучууд, хүүхэд, эмэгтэйчүүдийн оролцоог байгаль хамгаалах, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд тусгайлан оруулахад чиглэх юм.
Өнгөрсөн 8 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн форумын үеэр би “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын бүлэг” байгуулах санаачилгыг гаргасан. Энэхүү бүлэг нь СОР17-ийн үеэр жендэрийн эрх тэгш байдлыг тэргүүлэх чиглэл болгох зорилготой тул Та бүхнийг энэхүү санаачилгад нэгдэхийг уръя. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг бэлчээр, мал аж ахуй ба газрын доройтлыг бууруулах шийдлүүдэд тусгахын төлөө Та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна гэсэн юм.
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
2024-12-19
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
2024-12-19
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин