Ардчилсан намын тэргүүн дээд "ЧИНГИСИЙН ОДОН"-гоор УИХ-ын гишүүн Р.СЭДДОРЖ шагнагдлаа
Үйл явдал
/
2024-12-07

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойгоор Өмнөговь аймгийн Ардилсан намын дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж Ардчилсан намын тэргүүн дээд "ЧИНГИСИЙН ОДОН" шагнал хүртлээ. Монгол оронд Ардчилал, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг үнэлж Ардчиллын Тэргүүн дээд шагнал “Чингисийн одон”-оор Ренчинбямбын СЭДДОРЖИД олгосон байна. 

Уг ойг тохиолдуулан Ардчилсан Нам баярын хурлаа 2024 оны 12 сарын 6-ны өдөр зохион байгуулж байна. 2000 оны 12-р сарын 06-нд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Сэргэн Мандлын Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам нэгдэж одоогийн “Ардчилсан нам” бий болсон түүхтэй. 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.