Мэдээллийн технологи гэж аливаа мэдээллийг хадгалах, хүлээн авах, илгээх систем бүхий харилцаа холбооны хэрэгслийг ашиглахыг хэлдэг. Мэдээллийн технологи нь цахим тооцоолуур болон програм хангамжийг хэрэглэн мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авах тухайг судалдаг. Мөн аливаа мэдэгдэлд нэвтрэх боломжийг олгодог, цаг хэмнэдэг, инновацийг дэмждэг, харилцаа холбоог идэвхжүүлж хялбаршуулдаг, цаг хэмнэж сурах боломжийг нэмэгдүүлдэг, карьер ахих боломжийг хялбаршуулдаг, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг, санхүүгийн эрсдлийг бууруулдаг, эдийн засгийг хөнгөлдөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг, нийгэмд нөлөөлж, эрүүл мэндийн боломжийг олгодог, төр засгийн бодлогыг иргэдэд хялбар түргэн шуурхай хүргэхэд тусалдаг, хиймэл оюун ухаан.
COVID-19 цар тахлын улмаас бүх ажил мэргэжил цахимаар явагдах болсонтой холбогдуулан бизнесийн үйл ажиллагаа, үйл явцыг илүү хурдацтай технологийн өөрчлөлтөнд хөтөлсөн.
Дэлхийн нийт хүн амын 66 хувь нь ИНТЕРНЕТ АШИГЛАЖ байна
Мэдээлэл технологи хөгжихийн хэрээр оюуны хөдөлмөр эрхлэх нь олширч сэтгэн бодох чадвар илүү хөгжиж боловсронгуй болгосон эд зүйлс хэрэглэж тэр хэрээр хэрэгцээ хэрэглээ өсөн нэмэгдэж байдаг. Дэлхийн зах зээл, хүмүүс, албан байгууллагын дунд мэдээллийн өрсөлдөөн бий болж байна.
2024 оны эхээр дэлхий дээрх нийт интернет хэрэглэгчдийн тоо 5.35 тэрбум болж, нийт хүн амын 66.2%-тай тэнцэж буй аж. Сүүлийн нэг жилийн хугацаанд интернет хэрэглэгчдийн тоо 97 сая буюу 1.8% өсчээ. Үүнээс 92.6 хувь нь мобайл төхөөрөмжөөр интернэтэд холбогджээ. Дэлхий даяар хэрэглэсэн мэдээллийн нийт хэмжээ 79 зеттабайт байсан бөгөөд 2025 он гэхэд жилийн тоо 180 зеттабайт болж өсөх төлөвтэй байна.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Хүмүүсийн интернет хэрэглээ нэмэгдэх тусам хэрэглээг дагасан ЭРСДЭЛ бий болсоор байна. Товчоор хэлбэл мэдээллийн технологийн аюулгүй байдал, хакер халдлагын тухай ойлголт юм. Мэдээллийн технологийн аюулгүй байдал нь мэдээллийн систем дэх програм хангамж, техник хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдтэй холбоотой процессуудын багцыг агуулдаг. Эдгээр процессуудад галт хана, вирусын хамгаалалт, сүлжээний хяналт, баталгаажуулалт, зөвшөөрөл, өгөгдлийг шифрлэх, нөөцлөх, сэргээх зэрэг орно. Мэдээллийн аюулгүй байдал байхгүй тохиолдолд аливаа байгууллагын мэдээллийн хөрөнгө, түүний дотор оюуны өмч зэрэг нь халдлагад өртөх эрсдэл өндөр байдаг. Энэ нь компьютер, сүлжээ, өгөгдөл зэрэг байгууллагын өмчид зөвшөөрөлгүй нэвтрэхээс сэргийлдэг кибер аюулгүй байдлын стратеги юм.
Монгол улс КИБЕР ХАЛДЛАГАД өртөх эрсдэл улам бүр нэмэгдэж байна
2024 оны Дэлхийн кибер аюулгүй байдлын индекс (Global Cybersecurity Index)-т Монгол Улс 3-р түвшинд багтсан тухай тайланг Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллага зарлалаа. Ингэснээр тус салбарт Монгол Улс бодитой ахиц гаргасныг илтгэж байна. Монгол улсын интернэт сүлжээний орчин дахь кибер аюул занал, нөхцөл байдлын талаар 7 хоног, сар, улиралаар тайлан мэдээг гаргаж, кибер халдлага зөрчилтэй холбоотой мэдээ мэдээллийг тухай бүр шаардлагатай талуудын хооронд солилцож, хариу арга хэмжээг авах, шийдэл боловсруулж танилцуулах үүрэгтэй.
Манай улсад 2024 оны хоёрдугаар сарын байдлаар цахим орчинд 7560 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 83 хувийг нь кибер залилан эзэлж байна. Мөн кибер орчинд 1512 гэмт хэрэг гарчээ. Сүүлийн үед кибер халдлага зөвхөн манай улсад ч гэлтгүй олон улсын хэмжээнд эрс өсөж байна.
Дэлхийн хэмжээнд өнгөрсөн онд кибер орчин дахь гэмт хэргийн улмаас есөн их наяд ам.долларын хохирол учирсан гэх судалгаа бий. Энэ тоо 2050 онд 10 их наяд ам.долларт хүрч өснө гэж судлаачид таамаглаж байгаа. Долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4-5 мянган цахим халдлага Монгол руу чиглэж байна. Төр, хувь хүн рүү хортой кодоор дамжуулан халдаж байна. Мөн иргэд кибер залиланд өртөж байна. 7560 гэмт хэргийн 80 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байна.
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
2024-12-19
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
2024-12-19
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин