ССАЖЯ: Үзмэрийн хадгалалт хамгаалалт-Олдвор сэргээн засварлалт”-ын орчин үеийн мэргэжлийн лаборатори НЭЭГДЛЭЭ
Үйл явдал
/
2024-12-16

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын өвийг хамгаалах тогтвортой, үр ашигтай механизмыг бүрдүүлэх, соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх, мөн цахим санг бий болгох зорилтуудыг тусгасан. Энэ хүрээнд Чингис хаан Үндэсний музейд “Үзмэрийн хадгалалт хамгаалалт-Олдвор сэргээн засварлалт”-ын орчин үеийн мэргэжлийн лаборатори нээгдэж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

250 м² талбайтай уг лаборатори нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан бөгөөд соёлын өвийг шинжлэх, сэргээн засварлах чиглэлээр хамгийн сүүлийн үеийн технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Үүнд:

• XRF төхөөрөмж: Үзмэр болон органик бус материалын элементийн найрлагыг тодорхойлох.

• X-ray төхөөрөмж: Соёлын өвийн бүтцийн зураглал гаргах.

• Нүүрсхүчлийн давхар ислийн даралтат хийн систем: Биологийн бичил биетийн нөлөөнөөс үүдэлтэй эрсдэлийг арилгах ариутгал.

• 3D скан: Том оврын соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх, гэмтлийг оношлох, хэмжээст загвар гаргах.

• Хэт улаан туяаны камер: Нүүрс болон карбон агуулсан материалын үл үзэгдэх дүрслэл, хийц технологийг тодорхойлох.

Энэхүү лаборатори нь соёлын өвийг анхан шатны болон ахисан түвшний цэвэрлэгээ, бэхжүүлэлт, сэргээн засварлалт хийхээс гадна материал судлал, хүрээлэн буй орчны эрсдэлийн судалгааг нарийвчлан хийх боломжийг бүрдүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.