Энэ сарын 15-наас Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбайгаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Үйл явдал
/
2024-12-10

16:35

Хүүхэд, залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбай иргэдэд арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс сурагчдын амралтыг дуустал буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо. Тэшүүрээр гулгах нь биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулж, булчин, үе мөчний уян хатан байдалд тустай юм. Мөн зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд зөвхөн бие махбодоос гадна стрессийг багасгаж, анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлдэг байна.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн хойно Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны хоёрдугаар давхарт байрладаг тус мөсөн гулгуурын талбайгаар 07:00-22:00 цаг хүртэл иргэд үйлчлүүлэх боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.0.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.