Зудын эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэхэд малын индексжүүлсэн даатгалын оролцоо
Үйл явдал
/
2024-12-09

"Зудын эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэхэд малын индексжүүлсэн даатгалын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Өмнөговь аймгаас малчдын төлөөлөл ирж санал бодлоо илэрхийлэн оролцож байна.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, малчдын даатгалд хандах итгэл үнэмшлийг сайжруулахын тулд нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг уян хатан байдлаар баталж, мөрддөг болгох мөн даатгалын нөхөн төлбөрийг дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж, нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг тусгасан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.241.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.