Хоёр жил тутам зохион байгуулагддаг “Олон улсын хоршооллын холбооны чуулган” энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотод болж, дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй хүмүүс чууллаа. Соёл уламжлалын давтагдашгүй өв, нүүдэлч малчдын арга ухаан, үндэсний гар урчуудын бүтээгдэхүүнүүд, хөдөө аж ахуйн хоршоодын үйл ажиллагаа дэлхийн зах зээлд гарах боломжийн талаар ярилцлаа.
НҮБ-ээс 2025 оныг “Олон Улсын Хоршооллын Жил” болгон зарласан. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манай улс
2024 оны дөрөвдүгээр сараас орон даяар эхлүүлснээс хойш улсын хэмжээнд 5637 хоршоо шинээр байгуулагдаж, 58 мянган малчин хоршооны гишүүнээр элссэн байна.
Өмнөговь аймагт Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 63 хоршоо шинээр байгуулагдаж, 58 хоршоо 7,5 тэрбумын хөнгөлөлтэй зээл авч, 7 хоршоонд 33 га газар эзэмшүүлсэн юм. Говийн малчдынхаа байгуулсан хоршоог олон улсын түвшинд хүргэх, борлуулалтыг дэлхийн зах зээлд гаргах боломжийг судалж үзлээ.
Бид бол хөдөө аж ахуйн чиглэлд хоршоог зохион байгуулж байгаа боловч олон улсын туршлагаас харахад салбар бүрт хөгжүүлж үр дүнд хүрсэн, ядуурлыг бууруулах тогтвортой хөгжихөд хоршооны загварыг ашиглаж байна.
-
Уржигдар 19 цаг 44 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 50 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 31 мин
-
Уржигдар 11 цаг 28 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
2024-12-19
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
2024-12-19
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин