Зугтах оролдлого хийсэн иргэн өөр бусадтай харилцаанд ороогүй
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

-Нийт батлагдсан тохиолдол -193. Өнөөдөр нэмж илэрсэн 4 тохиолдол бүгд ойрын хавьтлаас илэрлээ. Нэг гэр бүлийн гишүүн 3, тусгаарлалтад байсан иргэн 1 байна.

-Сүхбаатар суманд 188, Алтанбулаг суманд 2, Мандал суманд 3 тохиолдол байна.

Сүхбаатар сумыг баг багаар нь задлан танилцуулвал:

2-р багт - 26

3-р багт - 13

4-р багт - 32

5-р багт - 22

6-р багт - 37

7-р багт - 55

8-р багт - 3

-Сүхбаатар сумаас Дархан-Уул аймагруу явах 81 хүнээс PCR шинжилгээ авлаа.

-Тусгаарлалтын 11 байранд 98, гэрийн ажиглалтын 41 цэгт 375 иргэн байна.

-Түргэвчилсэн шинжилгээнд Сүхбаатар суманд 18316, бусад сумдад 13616, нийт 31932 иргэн хамрагдаад байна.

-Сүхбаатар сумын иргэдэд ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн, зөвлөгөө авахад зориулж 95-900-103, 95-916-103 тусгай дугаарын утсыг 24 цагаар дуудлагаар ажиллуулж байна.

-Улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн 7 галт тэрэг 382 вагон, 14 ажилтан, гарах чиглэлд 9 галт тэрэг 382 вагон, 18 ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Ариутгал халдваргүйжүүлэлтийг 41270 м2 талбайд хийж гүйцэтгэлээ. Ариутгалын ажил тогтмол явагдаж байна.

-Дархан-Уул аймагт суралцдаг оюутнуудаа татан авах, Ерөө, Хүдэр сумдад хөл хорионд байгаа зөвхөн Дархан-Уул аймгийн иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсны дагуу Дархан-Уул аймагт шилжүүлэх ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолд манай аймагт 11 сарын 11-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм үйлчлэх Засгийн газар, УОК-ын шийдвэр хэвээр байхаар зохицуулалт хийгдсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнийг зарим иргэд буруу ойлгож, тайван бүсийн бусад аймгуудын адил хөдөлгөөн хийх хүсэлтийг ихээр ирүүлж, хяналт, хамгаалалтын ажилтнуудад хүндрэл учруулж байна.

-УОК-ын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймагт орох, гарах хөдөлгөөн хийж байгаа 12-оос дээш насны бүх иргэдийг:

1 дүгээрт: Асуумж судалгааг бүрэн зөв бөглөсөн эсэх, PCR-ийн шинжилгээнд хамрагдаад эрүүл гэснийг нотлох баримттай эсэх,

2 дугаарт: 194 дүгээр тогтоолын хавсралтад заасан 18 үйл ажиллагааны аль нэгийн дагуу зайлшгүй хөдөлгөөн хийх шаардлагатай болсныг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж байна.

-2020-12-03-ны шөнө олон нийтийн сүлжээгээр коронавирусын халдвартай нь батлагдсан иргэн оргон зугтсан мэдээлэл цацагдсан. Тухайн иргэний амьдарч байсан гэрээс 12 сарын 01-нд 1 эерэг тохиолдол илэрч, Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлснээс хойш хамгаалалт, хяналтын ажилтнууд тухайн өрхийг бүрэн хяналтандаа авсан. Өнөөдрийн батлагдсан 4 тохиолдлын 3 нь болох гэр бүлийн гишүүдийн нэг тухайн иргэн юм. Хамгаалалтын албан хаагч гэрээс нь тусгаарлах байрлуу авч явах үед "гэртээ юмаа мартаж, буцаж авъя” гэж ороод өөр хаалгаар гарсан байсныг хугацаа алдалгүй шуурхай олж тогтоон тусгаарлалтад аваад байна. Энэ иргэн нь зугтах оролдлого хийхдээ өөр бусадтай харилцаанд ороогүйг цагдаа, тагнуулын байгууллага олж тогтоосон.

-Нийт иргэддээ халдварын эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамгаалахыг уриалж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС


Сэтгэгдэл хаасан.