Т.Аюурсайхан: Олон улсын гэмт хэрэгтнүүдийн толгойг нь илж, төрдөө ажиллуулж байна
З.Батхуяг
Халуун сэдэв
/
3 сарын өмнө

Польш улсын хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд эдгээр дунд дипломат ажилтан, төрийн албан хаагчид, улс төрийн намын удирдах түвшний ажилтнууд байгаа талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос мэдээллээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцсэн. Ирүүлсэн мэдээлэл дунд хилийн чанадад ял эдэлж байгаа иргэдийн мэдээлэл байсан учраас хаалттай хэлэлцсэн байна. Ингээд тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд, хамтарч ажиллаж байгаа юм байна.

Нэр холбогдсон хүмүүсийг дипломат болон төрийн албанаас яаралтай чөлөөлөхийг шаардсан бөгөөд эхний ээлжинд зургаан хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна гэдгийг байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээллээ. 

Үүнд:

  • Х.Даваадорж - Хил дамнасан хууль бус наймаанд оролцсон үндэслэлээр Бельги улс дахь Элчин сайдын яам болон Европын холбоо, НАТО болон Бенилюкс орнуудын элчин сайдын зөвлөхийн албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүнийг 2009 оноос хойш эрэн сурвалжилж байгаа удаа дараа дипломат албанд томилогдсоор байсныг Т.Аюурсайхан мэдээллээ. 
  • Батын Болор - Х.Даваадоржийн гэргий. Хууль бус наймаанд нэр холбогдон одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байна. 
  • Авирмэдийн Батсайхан - БНЛУ-аас чөлөөлөгдсөн. 2002-2003 онд Польш улсад түр ажиллаж байхдаа ОХУ-аас их хэмжээний тамхи хууль бус наймааны хэрэгт холбогдон албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. 
  • Д.Мөнх-Эрдэнэ - БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий консулаар ажиллаж байхдаа дипломат эрхээ ашиглан, тээврийн хэрэгслийг 
  • Б.Баттүшиг - Бүгд найрамдах Турк улсын Истанбул хот дахь дэд консулаар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдан, шалгагдаж байгаа. 
  • С.Эрдэнэбаяр - Бүгд найрамдах Турк улсын Истанбул хот дахь Консулын газрын жолоочоор ажиллаж байхдаа их хэмжээний хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдан, шалгагдаж байгаа. 
  • С.Эрдэнэ - БНХАУ-ын Хонконг хотод суух ерөнхий Консулын албан тушаалаас чөлөөлөгдсөн. 2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байсан

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.