Эмнэлгүүдэд суурилуулах угаарын хий хэмжигч, илрүүлэгч багажад 330 сая төгрөгийг зарцуулна
.
Мэдээ
/
4 сарын өмнө

Угаарын хийнд хордсон гэх мэдээлэл өдрөөс өдөрт нийтэд айдас төрүүлээд байгаа энэ үед засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авч эхлээд байгаа билээ. Юуны түрүүнд иргэдэд сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэх зааврыг хороодын нийгмийн ажилтнууд, багийн ахлагч нараар дамжуулан айл өрх бүрд түгээн тарааснаар иргэд сайжруулсан түлшийг зааврын дагуу түлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар утааны асуудал өмнөх жилүүдтэй харьцуулбал харьцангуй бага байгаа талаар иргэд ярьж байна. Гэвч хүйтрэх тусам гэр хорооллынхон галаа түлэх нь нэмэгдэх учраас айл бүрт угаарын хий хэмжигч тавихаар болсон.

Харин Засгийн газрын хуралдаанаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж худалдан авахад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болов. Угаарын хийн хордлогод өртсөнийг мэдэхийн тулд цусан дахь карбоксигемоглобины хэмжээг тодорхойлж, оношийг баталгаажуулдаг байна. Ийм багаж байхгүй учир угаарын хийнд хордсон эсэхийг эмнэлзүйн шинж тэмдэг болон сайжруулсан түлш хэрэглэсэн эсэх асуумжаар оношилж байгаа юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.