Баянхонгор- Говь-Алтайг чиглэлийн 126,7 км замын эхний 30 км зам АШИГЛАЛТАД ОРЛОО
З.Батхуяг
Аймаг, Яам
/
6 хоногийн өмнө

Олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтуудын нэг болох Баянхонгор-Говь-Алтайг холбосон 126.7 км хатуу хучилттай автозамын эхний 30 км замыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад орууллаа. Баянхонгор аймгийн Байдраг, Бууцагаан сумын нутгаар дайран өнгөрөх уг замын ажлыг  Алтай нутгийн бизнесмен, Монгол улсын тод манлай уяач "Маск" группын Ерөхийлөгч Дагвадоржийн Ганбаатарын үүсгэн байгуулсан "Макс рөүд" ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бол "Мапроуд" зэрэг аж ахуй нэгжүүд туслан гүйцэтгэгчээр ажилласан юм. 2019 оны зургаадугаар сард газар шорооны ажил нь эхэлсэн уг замын 30 км хатуу хучилттай замаа Улсын комисст хүлээлгэн өгчээ.

Таван сарын хугацаанд нийт замын ажлын 60 орчим хувийг гүйцэтгэжээ. Тодруулбал  Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн автозам хоёр үе асфальт хучилттай 30 км авто зам, 80 км далан, газар шорооны ажил, 88 цэгийн ус зайлуулах бетон хиймэл байгууламжийн ажил хийгдлээ. Ирэх жил бүрэн дуусгахаар бид ажиллаж байна. Дээрх чиглэлийн авто замын барилгын ажилд 400 гаруй хүн хүч, 200 гаруй машин, техник ажиллаж байгаа ба авто замын трасс дагуу даваа, хад чулуу ихтэй ч эхний 30 гаруй километрт асфальтан хучилт хийсэн байна


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bold
6 хоногийн өмнө
66.181.186.30
bayar xurgii undesnii kompanuudaa demjij bn undesnii kompanuud bayn bol uls bayaan