​Дархан-Уул аймгийн Соёл урлагийн үе үеийн ажилтнуудын уулзалт болов
Аймаг
/
1 долоо хоногн өмнө

Найрамдлын Дархан хотын соёл урлагийн салбарын гал голомтыг түшиж, түгээн дэлгэрүүлж түмэн олноо гэгээрүүлэгч буй Соёл урлагийн салбарын уран бүтээлчид, соёлын ажилтан ажиллагсад, ахмад үеийнхэн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хуран чуулж хамтдаа баяраа тэмдэглэсэн юм. Баярынхаа энэ өдөр олон жил энэхүү салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмадын үеийн төлөөлөл, залуу, дунд үеийн төлөөллүүдээ шагнаж урамшууллаа.

Өнгөрсөн хугацаанд соёл, урлагийн салбарт нэлээдгүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олон талт ажлууд хийгдсэн байна. Тухайлбал:

Манай аймагт төр, хувийн хэвшлийн Соёл урлагийн 10 гаруй байгууллагууд тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байна. 2019 оны хагас жилийн байдлаар 68746 иргэд үзэгчдэд урлагийн тоглолт, соёлын олон талт үйлчилгээ, 2585 уншигчдад 48154 ном олгож иргэдийг соён гэгээрүүлэх хэрэгцээг хангажээ.

Мөн “Азийн урлагийн наадам”, “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” - Хүүхдийн баярын цэнгүүн, Залуучууд театрын “Ромео Жулеьтта” сонгодог мюзикл, “Домгийн хэлхээ” наадмын хүндэтгэлийн концерт, Дарханы зохиолчдын ном бүртгэл, Хүүхдийн номын ордны зуслангийн явуулын номын сан, Хонгор, Орхон сумдын ойн соёл урлагийн арга хэмжээнүүд, Зураач урчуудын “Босоо заяатай Монгол дуун хөшөө”, Хэлмэгсдийн хөшөө”, “Атрын 60 жилд зориулсан хөшөөний цогцолбор” “Дарханы өнгө” зураач урчуудын бүтээлийн үзэсгэлэнг гаргасан байна.

Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар Залуучуудын театрын дээвэр, Орхон сумын соёлын төвийн дээвэр, тайзны шинэчлэл, Хонгор сумын Соёлын төвийн дотор засвар, гадна фасад, гэрэлтүүлэг, Хүүхдийн номын ордны автоматжуулалтын тоног төхөөрөмжийг шинээр худалдан авч салбарын ажилтнууд болон иргэд үзэгчдийг тав тухтай орчинд соёлын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж чаджээ.

Та бүхний авьяас билгийг урлагийн их Янжинлхам бурхан үргэлж ивээн тэтгэх болтугай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.