2019 оны НИЙГМИЙН САЛБАРЫН онцлох өөрчлөлт: Засгийн газрын 62-р тогтоол ба УТААГҮЙ УЛААНБААТАР
З.Батхуяг
Нийтлэл
/
1 долоо хоногн өмнө

Улстөрч.мн сайтаас нийгэм, ард түмний ахуй амьдрал, улс орны хөгжил дэвшилд эрс шинэчлэл гаргахуйц Төр засгийн бодлого шийдвэрийг оны онцлох шийдвэр, тогтоол, төслийг эрхэм уншигчиддаа чухалчлан хүргэж байна. 2019 оны УИХ-ын онцлох шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөл байв. Харин Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн оны онцлох ажлаар “Түүхий нүүрс түлэхийг хориглосон” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг онцолж байна.

Сүүлийн 20-иод жилийн турш бид агаарын бохирдлын асуудал ярьж байгаа. Зарим тоон үзүүлэлтийг бид бүр цээжилчихсэн. Тухайлбал, Улаанбаатарын агаарын бохирдлын 80 хувийн эх үүсвэр нь гэр хороолол гэдгийг бүгд мэддэг болсон. Тиймээс агаарын бохирдол бууруулах ажил гэр хорооллоос эхлэх ёстой. Өмнө нь асуудал хариуцсан албан тушаалтан, хороон дарга нарт найдаад явсан учраас агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ удаад иргэдийн хяналтад үндэслэн ажиллахаар шийдвэрлээд байна. Монгол улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ний өдрийн  хуралдаанаас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглолоо. Энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй харин иргэд, бусад аж ахуй нэгжүүд мөрдөх юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 230.000 өрх нь гэр хороололд амьдардаг. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна гэж Засгийн газар үзэж байна. Гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бөгөөд  ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм. Улаанбатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэдгийг хэлж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшийг худалдах цэгийг нийслэлийн гэр хорооллын 107 байршилд байхаар төлөвлөсөн байна. Мөн одоо түүхий нүүрс худалдаж байгаа иргэд, ААН хамтран ажиллах юм байна. Өнгөрсөн өвөл "Таван толгойн түлш" ХХК-иас туршилтын журмаар агаарын бохирдол ихтэй бүсийн зарим айлуудад сайжруулсан шахмал түлш хэрэглүүлж, туршсан байна.

"Таван толгойн түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэрлэл жигд явагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна худалдан борлуулах цэгүүд дээр анхаарч байна. Улаанбаатар хотод нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг. Бид эдгээр иргэд, ААН-үүд болон 107 жишиг борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулан иргэдэд хүргэнэ. Жишиг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаална” хэмээлээ. Шахмал түлшний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, SGS IMME Mongolia ХХК-ийн имтгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний чийглэг /15/- 6.5 дахин бага, үнслэг /30/-1.1 дахин бага, хүхэр /1/ стандарт хэмжээнд, илчлэг /3800/-1.6 дахин их, бат бөх /80/-1.1 дахин их хэмжээтэй гарсан нь “Сайжруулсан хатуу түлш 5679” стандартын шаардлагыг хангаж байна. Улаанбаатар хотын ахуйн хэрэгцээнд ашиглаж буй 1.2 сая тн түүхий нүүрсний хэрэгцээг 600 мянган тн шахмал түлшээр сольж хангах боломжтой талаар, мөн шахмал түлшний шаталтын хугацаа Багануурын нүүрснийхээс 2,5 дахин их, шаталтын процессын дүнд үүсч байгаа тоосонцорын хэмжээ 27 дахин бага, СО буюу угаарын хийн хэмжээ 4 дахин бага байна гэсэн  эрдэмтдийн тооцоо, судалгаа гарсан. Нэг өрхийн халаалтын улиралд хэрэглэх нүүрсний хэмжээ 4-5тн бол шахмал түлш 3 тн хэрэглэнэ гэсэн үг. Энэ нь эдийн засаг, агаарын бохирдлыг 30-50%-иар бууруулна гэж тооцож байгаа.

Л.Эрдэнэчулуун: Улаанбаатар руу түүхий нүүрс оруулж ирэх 16 хулгайн зам байна

Засгийн газрын тогтоолоор энэ сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тул зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд тухайн өдрөөс түүхий нүүрс түлэх, тээвэрлэх, худалдан борлуулах, хэрэглэх зэрэг аливаа бүх үйл ажиллагааг хориглоно. Тогтоол зөрчин үйл ажиллагаа явуулсан бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцож иргэнийг 25-300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөс 3 сая төгрөгөөр торгож, үйл ажиллагааг зогсооно. Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулж ирэх 16 хулгайн зам байна. Эмээлт, Баруун туруун, Өлзийт гэсэн гурван байршилд албан ёсны товчоо ажиллаж байна. Таван толгойн товчоо нь элдэв гоц халдварт өвчин гарсан үед ажилладаг. Бид цагдаагийн байгууллагатай хамтраад Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваан дээр пост ажиллуулна. Энэ дөрвөн товчоог ажиллуулах зардал шийдэгдсэн. Үлдсэн газруудад дахин төлөвлөлт хийх шаардлага тулгарч байгаа. Тахилт, Ар гүнт зэрэг дээр цахилгаан, усны асуудал хүндрэлтэй байгаа. Үүнийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хулгайн гэх 16 замыг хянаж байхын тулд явуулын постыг ажиллуулах зайлшгүй шаардлагатай” гэдгийг хотын удирдлагуудад хэллээ.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 4,604 орон тооны бус ажилтнууд зөвхөн түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавиад зогсохгүй, гэр байшингаа дулаалах ажлыг уриалж, зөвлөх юм. Хэн нэгэн дарга үүрэг, чиглэл өгөөд бүтэхгүй гэдгийг бид өнгөрсөн жилүүдийн туршлагаас харж байна. Иргэн бүр дулааны алдагдлаа бууруулах, агаар орчноо бохирдуулахгүй байхад анхаарч нэг ч гэсэн үйлдэл хийх нь үр дүнд хүрнэ. 

Түүнчлэн гал түлэхгүйгээр гэр, байшингаа халаах бүхий л шийдлийг дэмжиж ажиллана гэдгийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон онцлоод буй. Нэг өрхөд 2-6 тонн сайжруулсан түлш худалдаалах урьдчилсан тооцоолол гарсан. Өрх бүрт карт тарааж, усны, автобусны карттай адил системээр цэнэглээд явна. Түүгээрээ 540 гаруй цэгээс түлшээ худалдаж авна. 600 мянган тонн сайжруулсан түлшний нөөцийг бий болгох зорилгоор Тавантолгой түлш компани гурван ээлжээр тасралтгүй ажиллаж байгааг ч хэлсэн юм.  Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж байгаа. Нэг шуудай нь 3,750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдана.

Иргэдийг мэдээлэлжүүлэх зорилгоор

Эхний ээлжинд олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах, сургалт явуулах ажлыг удаа  дараа зохион байгуулсан. “Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо”, “Бид нэг агаартай”, “Агаарын чанар сайжруулах бүсэд мөрдөх журам”, “Уурын болон усан халаалтын зуухны  аюулгүй ажиллагаа”, “Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” зэрэг сэдвүүдээр 26 удаагийн сургалт зохион байгуулж 468 иргэн, 113 аж ахуйн нэгж, байгууллага, 138 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагчдийг хамрууллаа. Түүхий нүүрсний хэрэглээг хориглох талаар аж ахуй нэгж иргэдэд 927 мэдэгдэл, албан шаардлага хүргүүлсэн. Байгууллагын вэб сайтад “Агаарын хяналт” булан үүсгэж,  хууль эрх зүй, хяналт шалгалтын мэдээ мэдээлэл, гарын авлага, зөвлөмж, сэрэмжүүлгийг байршуулан тогтоолыг сурталчилсан. Энэ сэдвээр хэвлэлийн бага зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд мэдээлэл өгсөн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоод болон хот руу нэвтэрч болзошгүй бусад замууд дээр зөөврийн хяналтын цэгүүдийг нэмж байрлуулан, Цагдаагийн байгууллагатай хамтарч 24 цагаар нүүрсний хяналт шалгалт хийж эхлэнэ.  Хот дотор агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагчид /тухайлбал уур үйлдвэрлэн үйл ажиллагаа эрхэлж байгаа мах боловсруулах үйлдвэрлэл, хөөсөнцөр, хөнгөн блок, тоосгоны үйлдвэр зэрэг/ улирлын чанартай үйлдвэрлэл явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид, түүхий нүүрс худалдан борлуулах цэгүүдэд хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, иргэдийн оролцоотой хяналт шалгалт хийж зөрчлийг арилгуулахаар АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙНА.

 

Агаарын бохирдлын эсрэг УИХ-ч анааралтай ажиллаж байна.

Улсын Их Хурлын даргын 2017 оны 212, 2019 оны 81-р захирамжаар байгуулагдсан “Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргаж Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий” Ажлын хэсэг  шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцсан 

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар: Нөөцийн хувьд асуудалгүй. Иргэд их хэмжээгээр хэрэглэх тохиолдолд бүртгэлийн картын системд нэгдэх ёстой. Энэ бол Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд зориулж үйлдвэрлэгдэж байгаа түлш. Гэтэл аймаг, сумдад түгээгдэх эрсдэл байгаа учраас ингэж картын системд хамруулж байгаа юм гэв. Нийслэлийн хэмжээнд одоогоор 40 орчим сайжруулсан түлш борлуулах цэг ажиллаж байгаа аж. Энэ шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50-60 хувь буурна гэсэн дүгнэлтийг БНСУ-ын лаборатори гаргажээ. Герман, Англи зэрэг орны томоохон хотууд агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлсэн байдаг юм байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд 75.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар 32 арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэн, өнөөдрийн байдлаар 54.73 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулах эрхзүйн акт бүрдэж, гэрээний дагуу санхүүжилт хийгдэж байгааг тэмдэглээд Уланбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух, уурын зуух, 10 хувийг тээврийн хэрэгсэл, 6 хувийг цахилгаан станц, 4 хувийг хог, шороо, хөрсний бохирдол үүсгэж байгаа болон агаарын бохирдлын

2019 оны эх үүсвэрийн тооллогоор 196,588 айл өрхийн зуух, 2, 742 уурын зуух, 501,683 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн, одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа юм. Түүнчлэн, Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын 2018 оны жилийн дундаж агууламжийг өмнөх оны жилийн дундаж агууламжтай харьцуулахад PM 2.5 тоосонцор 12 мкг/м-ээр, азотын давхар исэл 5 мкг/м-ээр тус тус бага байсан бол PM 10 тоосонцор, хүхэрлэг хийн агууламж өмнөх оны түвшинд байсан байна.

Утааг бууруулахыг гол зорилго болгосон ч ХҮНИЙ АМЬ ЭРСДЭХИЙГ тооцоогүй

2019 оны аравдугаар сарын 02-29-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 298 удаагийн дуудлагаар 701 иргэнд, үүнээс 315 хүүхэд, 389 том хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж, 44 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн болон 8 хүн /3 хүүхэд, 5 том хүн/ нас барсан.  8 хүний амь нас хохирсон дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас 3 хүн нь нүүрс төрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, бусад хохирогчдын дүгнэлт одоогоор гараагүй байна гэлээ.

Сүүлийн гурван жилд угаартаж амь насаа алдсан тохиолдлын статистикийг дурдахад улсын хэмжээнд 2016 онд 9 тохиолдол бүртгэгдэж 14 хүн нас барсан,  2017 онд 15 тохиолдол гарч 10 хүн нас барсан, 2018 онд 10 тохиолдол гарснаас 12 хүн нас баржээ.

Нийслэлийн хэмжээнд 1561 обьектын зуухыг буулгаж, сайжруулсан түлшээр хангах ажлыг эхлүүлсэн. Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын шийдвэр 19 сарын өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Үүнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, мод, модон материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Цахилгааны шөнийн тарифыг тэглэхээр 2019 оны төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгаж байгаа. Цаашид хэрэглээ нэмэгдэх тул одоогийн тооцоогоор 23 тэрбум шаардлагатай юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан нь утааг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа. Улаанбаатар хотын гэр хороололд нийт 202 мянган өрх бий. Гэрийн, байшингийн, зуухны стандарт жигд биш учраас нийтлэг арга хэмжээ авахад хүндрэлтэй. Олон улсын байгууллагаас нэгдсэн стандарттай болох шаардлагатай гэсэн дүгнэлт өгсөн. Иргэд гэр, сууцны дулаалгаа сайн хийх хэрэгтэй. Сүүлийн үед дугуй, пластик материал түлэх байдал эрс буурсан гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатар хот хамгийн хүйтэн нийслэл. Гэр хороолол ихтэй учраас өөрийн гэсэн онцлог шийдэл хэрэгтэй. Сайн технологи, шилдэг шийдлийн олон хувилбарыг зэрэгцүүлж хэрэгжүүлэх нь үр дүнд хүрэх магадлалтай. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Цаашид нэг ч хүний амь хохирох ёсгүй” гэдгийг онцоллоо.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.