Ховд аймгийн прокурорын барилга ашиглалтад орлоо
Э.Алтантуяа
Халуун сэдэв
/
1 долоо хоногн өмнө

Ховд аймгийн Прокурорын газар анх 1932 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тэр цагаас хойш таван ч газар байрлаж байсан бөгөөд анх удаа шинэ байртай болж нээлтээ хийлээ.

19 ажилтан, албан хаагчтай тус байгууллагад томилогдон ажилладаг прокуроруудыг орон сууцаар хангах зорилгоор шинэ барилгын 3-р давхарыг 4 айлын орон сууцны зориулалтаар барьжээ.

  Тус барилгын ажлыг Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Турлиахт” ХХК гүйцэтгэсэн юм.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хууль сахиулж, гэмт хэрэг зөрчилтэй тэмцдэг хүмүүст ажлын байрны ая тух туйлаас чухал. Тийм ч учраас эдийн засаг хүндэрсэн эгзэгтэй үед ч хойш тавилгүй зүтгүүлсэн билээ. Хөрөнгө оруулалт нь бүр гацаад бүтэхээ байхаар нь гишүүдэд тойрогт хуваарилсан төсвөөс санхүүжилтыг нь шийдэж байж ийнхүү ашиглалтад орууллаа. Хууль шударга ёсны манаач Прокурорын газрын ажилтнууддаа амжилт хүсье" хэмээлээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.