Сэрэмжлүүлэг: ЗТХЯ-ны нэрийг барьж иргэдийг БНСУ руу явуулна гэж залилан мэхлэх явдал гарч болзошгүй байна Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ Хотын захирагч С.Амарсайхан Москва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ Эрдэнэт хотод олон улсын менежментийн мэдлэг хуваалцах “ERDENETx2019” сургалт зохион байгуулна Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо Хотын захирагч С.Амарсайхан Мосва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа Төмөр замын хос шугамтай болчихвол ачаа тээвэрлэлтийн хэмжээ 3 дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтэнүүд үзэж байна Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаан Ханой хотноо хуралдаж байна
“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг 86 хувьтай биелүүлэв
Аймаг
/
4 хоногийн өмнө

  “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр–Тэмбүүг устгая үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа. Уг ажлын хэсэгт ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Ахлах мэргэжилтэн н.Эрдэнэтуяа, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ Тандалт судалгааны албаны их эмч О.Энхжаргал, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч н.Тунгалаг зэрэг мэргэжилтнүүд багтсан байна.

 
Тэд энэ оны 8-р сард Орхон аймагт ажиллаж  “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр–Тэмбүүг устгая үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой 12 чиглэлийн зөвлөмжийг холбогдох байгууллагуудад өгчээ. Энэ удаад тэд дээрх зөвлөмжийнхөө хэрэгжилттэй танилцаж, хэрэгжилтийг 86,5 хувь хэмээн дүгнэснээ Засаг даргын орлогч А.Түвшинжаргалд танилцууллаа.
 
Уулзалтын үеэр Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр–Тэмбүүг устгая үйл ажиллагааг Орхон аймагт хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Мөн Орхон аймгийн засаг захиргаанаас эрүүл мэндийн салбарт хийж буй хөрөнгө оруулалт, эмч мэргэжилтнүүдийг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлуудыг өндрөөр үнэлж буй ЭМЯ-ны мэргэжилтнүүд онцолсон.
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.