“Иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-д зориулсан “хөдөлмөрийн яармаг-2019” арга хэмжээ болно
Аймаг
/
1 сарын өмнө

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг олон нийтэд хүргэх,орон нутгийн томоохон үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааны танилцуулга хийх, тэдгээрийн сул ажлын байранд иргэдийг зуучлах, бүртгэх, иргэдийг мэдээллээр хангах мөн ажлын үр дүнг дүгнэх тайлагнах зорилготой Хөдөлмөрийн яармаг – 2019 арга хэмжээ энэ сарын 13-ны 10.00-16.00 цагийн хооронд Залуучууд театрт болно. Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгийн газар, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас хамтран зохион байгуулж байгаа арга хэмжээнд орон нутгийн 70 орчим аж ахуй нэгж байгууллага, Ммэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, төрийн бус байгууллага, ХААН банк оролцоно. Тиймээс ажил хайгч иргэд, залуучууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэхүү арга хэмжээнд оролцон өөрт хэрэгтэй мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

Энэхүү арга хэмжээний талаар өнөөдөр /2019.12.09/ зохион байгуулагчид хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.