Ц.Элбэгдорж: Оросууд ХИЙН ХООЛОЙГ Монголоор дамжуулах сонирхолгүй байна
З.Батхуяг
Халуун сэдэв
/
1 сарын өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт ОХУ-д хийсэн төрийн айлчлалынхаа үеэр ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг Монголын газар нутгаар дамжуулах тухай саналаа тавьсныг хойд хөршийн төр, засгийн тэргүүнүүд нааштайгаар хүлээн авлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны үдэш Улаанбаатарынхаар 21.00 цагт Сочи хотод ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд А.В.Гордеев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийсний дараа Ерөнхийлөгч В.В.Путин, “Газпром”-ын тэргүүн А.Б.Миллер нарын хүмүүстэй байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлаар албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолой байгуулах асуудлаарх Санамж бичигт Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас “Газпром”-ын тэргүүн А.Б.Миллер нар гарын үсэг зурсан тухай албан ёсоор мэдээлсэн билээ.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “Хоёр тал оролцоод хийчихэж болох төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй”, - Энэ асуудлыг яахаа өөрсдөө мэд гэвэл “Манайхгүйгээр танайх энд юу ч шийдэхгүй” гэж, Урд хөршөөсөө асуу гэвэл хоёр хөрш маань уг асуудлыг явуулахгүй байхаар тохирчээ гэж ойлгоход илүүдэхгүй” буюу энэ асуудал огт хэрэгжихгүй гэсэн утга агуулгаар өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.



Хоёр хөршийг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг манай улсын газар нутгаар дамжуулах тавибал Монгол Улс татвар авна, мөн хий авч хэрэглэх боломж бүрдэнэ гээд Монгол Улсад эдийн засаг, хөгжилд бүх талын ач холбогдолтой болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцолсон билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.