Орон сууц, сургалтын төлбөр, татварын хөнгөлөлтийн материалыг авч эхэллээ
Үйл явдал, Үйл явдал
/
3 жилийн өмнө

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийн материалыг өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авна.

Татвар төлөгч, анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, ГУРВАН САЯ хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

Мөн татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлтийг үзүүлдэг.

Хөнгөлөлтөд хамрагдах иргэд хоёрдугаар сарын 15-ны дотор бичиг баримтаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандах юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.