Газар доорх УС дуусаж байгааг УИХ-ын гишүүд ОНЦОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
2 жилийн өмнө

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Усны агентлаг байгуулах тухай хуулийг хэлэлцэж байна

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж үг хэллээ. Мөн ажлын хэсгээс дараах хариултыг өгч байна. Тухайлбал, Ойн агентлаг байгуулна. Ан, амьтны агентлаг байгуулна. Сүүлийн 100 жилд 0,7 градусаар дулаарсан. Манай улс 21 хувиар дулаарсан. Жилд 180 орчим булаг шандыг тохижуулж, найман хөв цөөрөм байгуулсан.

Манай улсын усны нөөц гадаргадаа 201034,2 сая м3, газар доорх нөөц нь 3062,4 сая м3 юм. Газар доорх уснаас ахуйн хэрэглээнд 0,8 хувийг, үйлдвэрлэл, уул уурхайд 99,8 хувийг ашигладаг. Монгол орны гадаргын усны нийт нөөц нь дэлхийн усны нөөцийн (1386 сая км3, И.А.Шикломанов,1998) 0.00004 хувийг, гол мөрний усны нөөц нь дэлхийн гол мөрний усны нийт нөөцийн (42700 км3, И.А.Шикломанов, 1998) 0.08 хувийг тус тус эзэлнэ.

Газрын доорх усны 1,9 хувийг ашигладаг. Гадаргын усны 10 хувийг ашиглаж хөв цөөрөм байгуулна. Орхон, Онги, Улаан нуур төслийг яаравчилъя. Газрын доорх ус дуусах гэж байна. Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр  608,000 сая шоо метр ба үүнд 34,600 сая шоо метр гол, мөрөн, 500,000 сая шоо метр нуур, 62,900 сая шоо метр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр газрын доорх усны нөөц тус тус багтана.

Уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг 35 хувиар тооцно. Гадаргын усны менежментийг сайжруулна.

УБ хотын усны нөөц ОХУ-ын судлаачид Алтан дэвшийн хөндий дэхь усны нөөцийг тогтоосон. Түүнээс 220 мянган метр куб усыг ашиглах боломжтой.  2028-2030 он хүртэл хүн амын өсөлт, хотын барилгажилттай усны нөөц тэнцэнэ. Түүнээс цаашаа асуудал үүснэ. Гачуурт, Хар усан тохой орчим Туул усан цогцолбор байгуулахаар яригдаж байгаа. 1980-д  оноос хойш яригдаж байгаа. Гадаргын усыг хуримтлуулах нь зөв.  Газрын доорх 564,8 метр 3 усны нөөцтэй.

УИХ-ын гишүдийн зүгээс усны агентлаг байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд улмаар газрын доорх УС ДУУСАЖ байгааг онцолж байлаа...

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.