Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Зээлийн батлан даалтын сан хамтран ажиллахаар боллоо
Д.Лхам
Үйл явдал
/
4 сарын өмнө

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй зээлээд хэрхэн хамрагдах вэ гэдгийг  жижиг дунд үйлдвэр эрхлэгчид сайн мэддэггүй. Тиймээс Зээлийн батлан даалтын сан Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран ажиллаж,  жижиг дунд бизнес эрхлэгчдийг зээлд хэрхэн  хамруулах талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Зээлийн  батлан  даалтын  сан  нь барьцаа  хөрөнгө  дутагдалтай  жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг батлан даалтад гаргадаг байгууллага юм. Тус сангаас  200 гаруй аж ахуй нэгжийн  56 тэрбумын зээлд, 27 тэрбумд батлан даалт гаргажээ. Ингэснээр арилжааны банкнуудаас зээл авахыг хүссэн ч  барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байсан жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн 60 хүртэлх  хувьд нь зээлийн батлан даалт гаргаж өгсөн байна.

Ийнхүү хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар  цаашид  жижиг  дунд үйлдвэр эрхлэгчид бага хувийн  хүүтэй, урт хугацаатай зээл авах  боломж бүрдлээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.