Б.Батжаргал: Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байхаар тогтоосон
.
Үйл явдал, Үйл явдал
/
3 жилийн өмнө

Энэ оны эхнээс хэрэгжиж буй хуулиудаас нэлээд хүлээлттэй байсан нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль юм. Хуулийн дагуу 1995-2019 хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэд нөхөн төлөх боломж бүрдэж байгаа. Тиймээс нөхөн төлөлттэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултуудад ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргалаас хариулт авлаа.

 

-Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуульд хэчнээн иргэн хамрагдах урьдчилсан тооцоо байгаа вэ?

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хууль нэг жилийн хугацаанд буюу 2020 ондоо хэрэгжээд дуусах юм. Урьдчилсан байдлаар энэ хугацаанд малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 88 мянга орчим хүн хамрагдана гэсэн тооцоо бий.

 

-Шимтгэлд хэчнээн төгрөг төлөх вэ. Мөн шимтгэл төлөх хугацаагаа яаж тогтоохыг тайлбарлаж өгөөч?

-Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байхаар тогтоосон. Энэ оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 420 мянган төгрөг болсон тул үүний 10 хувь гэхээр сард 42 мянган төгрөг төлөх юм. Төлөх хугацааны хувьд иргэн өөрөө сонгоно. Хэрэв өөрөө тодорхойлж чадахгүй байгаа бол оршин суугаа газрынхаа дагуу харьяалагдах аймаг, сум, дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтэс болон ажилтанд хандан зөвлөгөө авах боломжтой.

 

-Мөнгөө цувуулж төлж болох уу?

-Нэг дор бөөн төлнө гээд журманд нь заачихсан байгаа. Тиймээс өөрт хэрэгтэй байгаа сараа тооцоод сарын 42 мянган төгрөгөөр үржүүлээд төлнө. Нэг жил бол 504 мянган төгрөг, хагас жил бол 252 мянга гэхчилэн тооцож төлөх юм.

 

-Шимтгэлээ нөхөн төлөхийн тулд малчнаар ажиллаж байсан, эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлж байсан гэдгээ яаж баталгаажуулах вэ?

-Малчнаар ажиллаж байсан гэдгийг батлах баримт нь жилийн эцсийн мал тооллогын А данс. Хэрэв А данс олдохгүй бол сум бүрт байгуулсан Малчныг тодорхойлох зөвлөлд хандах боломжтой. Малчид эрт тэтгэвэрт гарч буй тул ажилласан жилийн болзол нь арай өөр болсон. Тиймээс сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид хөдөлмөрийн дэвтрээ үзүүлээд өөрт нь хэчнээн жилийн шимтгэл нөхөн төлөх хэрэгтэйг тооцуулж, зөвлөгөө авч болно.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд Татварын албанд бүртгүүлсэн, хүн амын орлогын албан татвар төлсөн байх шаардлага тавина. Орлогын албан татварын цэнхэр дэвтрээ авсан он сар болон татвар төлсөн мэдээллийг шалгаж нөхөн төлөлт хийлгэнэ.

 

-Хуульд заасан энэ хугацаанд шимтгэлээ төлөөгүйгээс бүрэн бус тэтгэвэр тогтоолгосон иргэд нөхөн төлөөд тэтгэврээ шинэчлэх боломжтой юу?

-Тэтгэвэр тогтоолгосон иргэн хамаарагдахгүй гээд хуульд заасан байгаа. Тиймээс тэтгэвэрт гараагүй буюу эдийн засгийн идэвхитэй хүн амд тооцогдох хүмүүст л хамаарна.

 

-Хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх бол дээр хэлснээс өөр ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Ямар бичиг баримт бүрдүүлэхийг хуульд тодорхой заасан байгаа. Оршин суугаа газрын тодорхойлолт, малчин байснаа нотолсон баримт тодорхойлолт, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд татвар төлж байсан тодорхойлолт, тухайн үед их, дээд сургуульд сурч байсан, ерөнхий боловсролын сургуульд сурч байсан талаарх мэдээлэл хэрэгтэй. Гэхдээ нийгмийн даатгалын байгууллага бүх мэдээллийг заавал цаасан хэлбэрээр авчрахыг шаардахгүй. Тухайлбал, татварын байгууллагатай хамтран ажиллаж татварын мэдээллийг цахимаар авах боломжтой болгохоор зорьж байна. Төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцоод байж болно гэж бодож байгаа. Сурч байсан хугацааны мэдээллийг БСШУСЯ-наас авах боломжтой.

 

-Шимтгэл нөхөн төлүүлэх нь тэтгэврийн сангийн алдагдлыг нэмэх эрсдэлтэй гэж үзэх хүмүүс байдаг.

-Урьдчилсан байдлаар 88 мянган хүн шимтгэл нөхөн төлнө гэж үзэхэд НДС-д 133 тэрбум төгрөгийн орлого орно. Даатгалд хамрагдсан хүн бүр буцааж үр шимээ хүртэнэ. 2020 онд урьдчилсан байдлаар 42 мянган хүн тэтгэвэр авах тооцоо бий.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Vallie
2 жилийн өмнө
154.60.33.92
betflixทางเข้าเว็บไซต์สล็อตทุกค่ายและการแทงสล็อตยุคใหม่บริการผ่านเทคโนโลยีใหม่ฝาก – ถอนเงินอัตโนมัติ แบรนด์เกมเกมส์สล็อตและเกมคาสิโนชื่อดังรวมให้ในเวบเดียวการันตีชื่อเสียงแบรนด์สมัครสมาชิกเว็บBETFLIX ทางเข้าสล็อตออนไลน์เกมส์ยิงปลารวมทั้งเกมคาสิโนออนไลน์เยอะกว่า 1246 เกมส์ พนันผ่านบริษัทผู้พัฒนาเกมส์คาสิโนระดับโลกมากกว่า 20 บริษัทชื่อดังทุกมุมโลก ทางเข้าเบทฟิกเวปสล็อตบนมือถือทุกแบรนด์ พนันได้ทั้ง เกมสล็อตออนไลน์ ตกปลาออนไลน์ และเกมการเดิมพันประเภทอื่นมากกว่า 24 ค่ายระดับโลกสปินสล็อตผ่านเว็บไซต์ได้ทั้งJoker123 PGslot PPslot BPG Slot PSslot ซิมเปิ้ลเพลย์ EP Slot สล็อต NetEnt สล็อตKalamba Gamatron Toptrend Gaming สล็อต MG FA Chai Funky Games Slot QS RedTiger ฮาบาเนโร่ Kingmaker เว็บ BETFLIK เกมสล็อตออนไลน์แตกถี่แล้วยังเดิมพันเกมเสี่ยงโชคมันส์ๆได้อีกไม่น้อยกว่า 27 แบรนด์ดัง เดิมพันได้ทั้งเกมส์ยิงปลา บาคารา เสือมังกรออนไลน์ เกมลูกเต๋า ยูโรเปียนรูเล็ต ทางเข้า betflikมีเกมส์กาสิโนทั้งมันส์และสนุกเข้าแทงได้ทั้ง AEcasino SAcasino Dream Gaming WM casino BGGaming AG Gaming GDG Gaming Heng Casino AMB Poker เราเอาเกมคาสิโนสล็อตทั้งหมดมาไว้เวปเดียว BETFLIKมีระบบทันใจ เติม – ถอนเงินออโต้ที่เร็วทันใจ ระบบเกมที่ใช้งานง่ายเล่นสล็อตโดยแท็บเล็ตหรือโทรศัพท์มือถือของท่านได้ทั้งแพลตฟอร์ม ios และ Google
Phillis
1 жилийн өмнө
141.101.76.189
Free adult webcam free. Free registration.Free web cam women,men,transgender. free bigboy porno action
Emilie
11 сарын өмнө
172.71.98.59
Sports betting. Bonus to the first deposit up to 500 euros. Online Casino. online casino
Noble
11 сарын өмнө
172.71.102.132
Guess the exchange rate, bitcoin and get money. Start with $10 and you can earn up to $1000 in a day, see how Here
Harris
11 сарын өмнө
172.71.102.100
Sports betting. Bonus to the first deposit up to 500 euros. Online Casino. online casino
Delphia
10 сарын өмнө
172.71.94.141
Sports betting. Bonus to the first deposit up to 500 euros. Online Casino. online casino
Franklin
9 сарын өмнө
172.71.98.128
Guess the exchange rate, bitcoin and get money. Start with $10 and you can earn up to $1000 in a day, see how Here
Dominik
9 сарын өмнө
172.71.98.129
Guess the exchange rate, bitcoin and get money. Start with $10 and you can earn up to $1000 in a day, see how Here