Г.Батсуурь: Говьсүмбэр бол бие даасан статустай, засаг захиргаа, хүн амтай Монгол улсын ЗҮРХ болсон аймаг
З.Батхуяг
Ярилцлага
/
2 жилийн өмнө

 

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэж, сонгуулийн нэг тойрог болгоно гэсэн яриа цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй билээ. Үүнтэй холбоотойгоор Гомьсүмбэр аймгийн Засаг дарга Батсууриас байр суурийг нь сонслоо

Танай аймгийг Дундговь аймагтай нэггэж сонгуулийн нэг тойрог болгоё гэсэн хувилбар яригдаж байна. Та үүнд ямар бодолтой байна вэ?

Ийм асуудал яригдаж манай аймгийн иргэд дургүйцлээ илэрхийлж, гарын үсэг цуглуулсан байна лээ. Нутгийн эзэд, иргэд нь шийднэ. Манайх чинь бие даасан статустай аймаг шүү дээ. Ингээд сонгууль болгоноор энд тэнд нааж, нийлүүлээд байж болохгүй. Засаг захиргааны бүтэцтэй, эдийн засаг, дэд бүтэц нь хөгжчихсөн ийм аймаг.

Нутгийн иргэд гарын үсэг зурж цуглуулсан байна лээ шүү дээ...?

Тийм мэдэж байгаа. Би иргэдийнхээ саналыг дэмжиж, хамтарч ажиллана. Орон нутгийн иргэд шийднэ шүү дээ.

21 аймгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ зургаад орсон байна лээ. Үүнд ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?

Зургаад орж байна гэдэг бол энэ аймаг хөгжиж байгааг л илтгэж байна. цаашдаа бие даасан бүтцийг нь хадгалж, хөгжүүлэх ёстой гэж боддог.

Бие даасан хөгжлийн баримлах чиглэл нь юу байх вэ?

Тээвэр логистик, үйлдвэр үйлчилгээ, аялал чуулчлал гээд аль чиглэлээр хөгжих боломжтой төв цэг. Ойролцоох аймгуудтайгаа засмал замаар холбогдчихвол аялагчид дайран өнгөрөх хамгийн боломжтой бүс. Авто тээвэр, төмөр зам, агаарын тээвэр чиглэлээр бүх дэд бүтцийн суурь тавигдсан. Хөгжиж байна. Хуучин орос цэргийн бааз байсан. ОХУ-ын хаанаас ч үйлчилгээ, бусад зүйлд ойр бүс нутгийг сонгосон нь ийм учиртай. Зүүн таван аймгийн гадаад, дотоод худалдаа аялал жуулчлал нь манай аймгаар дайран өнгөрдөг. Импортын асар том зах зээл манай аймагт байгаа. Говьсүмбэр аймаг бол Монгол Улсын зүрх болсон газар. Зүрх сайн бол бусад судсаа тэжээдэг юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.