Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг” Хан-Уул дүүрэгт ажиллалаа
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Улсын хэмжээнд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, УЛААН түвшин, хөл хорионд шилжсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын даргын тушаалаар БОАЖ-ын сайд Н.Уртнасангаар ахлуулсан “Ажлын хэсэг” Хан-Уул дүүргийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүнтэй уулзан, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг авч, зохион байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллалаа.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд Нийслэлийн хэмжээнд Коронавирус халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар, УОК-оос гарсан шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээ, тусламж үйлчилгээ, гудамж, зам талбай, байр, орон сууцны ариутгал, халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавин ажиллах БОАЖ-ын сайд Н.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Усны газрын дарга Ш.Мягмар нарын бүрэлдэхүүнтэй ирж, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын тулгамдсан асуудалтай танилцан ажиллав.

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар мэдээлэл хийж, ажлын хэсэгт танилцууллаа.

Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гаргасан санал, асуултад дүүргийн Онцгой комиссын гишүүд болон мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд хариулж, тулгамдсан асуудал дээр санал солилцов.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжсэн энэ цаг үед тулгамдсан асуудлыг дээд шатны байгууллагуудад уламжлан цаашид авах арга хэмжээний саналыг УОК-д хүргүүлэн шийдвэрлэн ажиллана” хэмээлээ.

Үргэлжлүүлэн мэргэжлийн байгууллагууд болон зарим хороодоор орж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн эмчилгээ, асаргаатай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөөцийн махны худалдаа зэрэгт ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллалаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.