ЖДҮ-чдийн хэргийг МАРТААГҮЙ БИЗ,  Б.Жаргалсайхан прокурор оо!!!
З.Батхуяг
Нийтлэл, Үйл явдал
/
1 жилийн өмнө

Одоогоос жилийн өмнө Улсын Ерөнхий прокурор Б.Энх-Амгалан ЖДҮДСангаас өөрийн компаниараа дамжуулан бага хүүтэй зээл авсан нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, Халдашгүй байдлын дэд хороогоор оруулсан ч эрх баригч намын бүлэг тэднийгээ авч үлдсэн билээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-нд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 6-ны хооронд буюу долоо хоногийн дотор УИХ-ын гишүүн М.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк (тус банкны дүрмийн сангийн 99,9 хувийг “Бишрэлт холдинг” компани, 0,1 хувийн “Таван эрдэнэ” ХХК эзэмшдэг) нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг зээл болон хүүгийн төлбөрт төлжээ. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 100 хувь эзэмшдэг “Доктор МЭИК” компани 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлж байсан. Гэтэл үүнээс өмнө 2015 онд “Капитал” банк гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан тухай нийтлэлч Сэмүүн дурдсан байдаг.

УИХ-ын гишүүн Г.Солтан: “Монгол шаазан” компани 951 сая төгрөгийг (үндсэн зээл 950 сая) зээл болон хүүгийн төлбөрт төлсөн байна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” компаниар төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулжээ. Үүнийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Сапфир стоун” ХХК-ийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудалтай нэр холбогджээ. “Сапфир стоун” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний гаргасан А/88 дугаар бүхий алдарт тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ компанийн нэр тушаалын хавсралтын 75 дугаарт бичигдсэн байна. Тус компанийн дансанд 2018 оны зургадугаар сарын 8-ны өдөр ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөг шилжжээ.

Дээрх гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлж шалгах саналаа Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хамгаалсан ч олонхийн бүлэг тэднийгээ аваад үлдсэн юм. Харин Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан:

ЖДҮХС-гийнх хэрэг мөн үү гэвэл яах аргагүй мөн. Албан тушаалаа урвуулан ашиглаад иргэдээс боломжийг нь авчихсан л асуудал шүү дээ. Цаашдаа ингэж явж болохгүй гэдэг дээр би хатуу зогсож байгаа. Энэ танхимд байгаа гишүүдээс хэд нь орж ирэхийг мэдэхгүй байна. Нэлээд нь ирж шалгуулж байгаа. Зарим нь байцаагдаад хэрэг биш гэдгээ батлаад бидний ажилд талархаад явсан бол зарим нь байцаалтынхаа дараа утсаар ална хядна, УИХ-ын гишүүнийг шалгадаг чи хэн бэ гэж дарамталсан асуудал ч гарсан байсан. Дараагийн хурал дээр би тодорхой гишүүний асуудлыг оруулж ирж ярина. Битгий хууль хяналтын ажлыг улс төр болгооч, хуулийн байгууллага ажлаа хийгээд оруулж ирж байна. Та нараас шударга ёс тогтох ёстой. Хаана байна тэр шдарга ёс чинь. Эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй ч цаашаа шалгаад явна. Бүгд яллагдагчаар татагдсан байгаа” хэмээн онцолж байв.

Энэ хуралдаанаас хойш яг нэг жилийн хугацаа өнгөрсөн ч дээрх нэр бүхий гишүүдийн асуудал дахин яригдсангүй. Прокурор М.Энх-Амгалан ч ажлаа өглөө. Түүний оронд Б.Жаргалсайхан гэгч хуучин, туршлагатай прокурор томилогдсон.

Харамсалтай нь ЖДҮ-чдийн хэргийг дахин оруулж ирсэнгүй. Тэдний хэргийг хаасан, эсвэл шалгаж байгаа нь тодорхойгүй хэвээр байна...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.