Авлигатай тэмцэх газрын шударга байдлын үнэлгээгээр Өвөрхангай аймаг эхний гуравт оров
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлалаа. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар уг судалгаанд 21 аймгаас эхний гуравт эрэмблэгдлээ. Аймгийн ЗДТГ-ын 2019 оны “Шударга байдал” 77.2 хувьтай үнэлэгдсэн бөгөөд энэ нь улсын дунджаас 3.1 хувиар, урд оны үзүүлэлтээс 15.9 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргажээ.

Шударга байдлын үнэлгээний судалгааг АТГ-аас нэгдсэн удирдамжаар хангаж ажилласан бөгөөд мэдээлэл цуглуулалт, тооцооллыг судалгаа зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК гүйцэтгэсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.