Сүхбаатар дүүрэгт “эерэг хандлагыг төлөвшүүлж, ээлтэй орчинг нэмэгдүүлье” аяны туг аялахаар боллоо
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Эерэг хандлагыг төлөвшүүлж, ээлтэй орчинг нэмэгдүүлье” уриан дор зохион байгуулагдаж буй аяны нэрэмжит тугийг дагалдах дэвтрийн хамт хүлээж авах арга хэмжээ боллоо. 

Тус арга хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд, Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурам болон дүүргийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн дарга П.Давхарбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа болон иргэдийн төлөөлөл оролцлоо. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг идэвхжүүлэх, нийгэмд эерэг хандлагыг төлөвшүүлж, ээлтэй орчинг нэмэгдүүлэх зорилготой уг аяны туг дүүрэгт сарын хугацаанд аялах юм. 

Энэ үеэр дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл болон Засаг даргын Тамгын газраас энэ чиглэлд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.