Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлээд байсан юм.
Гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, улмаар өрхийн орлого нэмэгдүүлэхэд төр засгаас анхаарал хандуулах нэн шаардлагатай байгаа гэв. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон талт ажлыг зохион байгуулахгүй бол оюуны хэрэгцээ буюу сурч хөгжих, үр хүүхдэдээ анхаарах нөхцөл бүрдэхгүй гэдгийг судалгааны дүнгээс харж болох аж. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, гэр бүлийн амьдралын сөрөг асуудлыг багасгахад тэдний анхдагч хэрэгцээгээ хангахад дэмжлэг үзүүлэх асуудал нэн тулгамдсан асуудал болжээ.
Судалгаанд хамрагдсан гэр бүлийн 13.5 хувь нь хамтран амьдардаг бөгөөд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байлаа. Гэр бүлийн энэхүү хэлбэр нь 2004 оны “Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал судалгаа"-нд мөн 12.8 хувийг эзэлж байсан байна. Өөрөөр хэлбэл тус судалгаанаас хойш 14 жилийн хугацаанд хамтран амьдарч буй гэр бүлийн тоо дорвитой буурсангүй.
Тэдний хоёр хүн тутмын нэг нь бүртгүүлж амжаагүй гэсэн ерөнхий шалтгаанаар гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй гэсэн бол 11.8 хувь нь шилжих хөдөлгөөн хийлгээгүй, 9.6 хувь нь өмнөх эхнэр, нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулаагүй, 7.7 хувь бусад шалтгааныг дурджээ. Харин 16.5 хувь нь ямар ч шалтгаан байхгүй гэсэн бол 3.3 хувь нь хариулахаас татгалзсан байна. Гэр бүлийн хамтран амьдрах хэлбэрийн практикт ажиглагддаг нэг асуудал бол гэр бүлийн хамтын амьдрал төгсгөл болох үед эд хөрөнгө, үр хүүхдийн харилцаанд хариуцлага үүрэх явдал нэлээд эргэлзээ, сөрөг үр дагаврыг эрх зүйн болон нийгмийн харилцаанд авчирдаг тул зайлшгүй зохицуулалт шаардсан нийгмийн үзэгдэл болсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар дараах үр дүнд хүрнэ гэж үзсэн байна.
Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.