Т.Гантогтох: Монгол улсад архи, пивоны тусгай зөвшөөрөлтэй 35 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна
З.Батхуяг
Ярилцлага, Үйл явдал
/
2 жилийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 3 сая, өөрөөр хэлбэл, 1 минутад 6 хүн нас барж байна. Эдгээр хүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна. Мөн 2016 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны 1 хүн жилд 6.4 литр спирт хэрэглэж байгаа тооцоо гарчээ.  Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол Улсын нэг хүнд 2.8 л спирт, 7.9 л архи, дарс, 26.3 л шар айраг ногдох хэмжээнд дотоодын үйлдвэрлэл хөгжиж байна. Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх 12263 цэг байгаа нь 18-аас дээш насны 1000 хүн тутамд 124 ногдож байна гэсэн үг. Мөн чанаргүй, хуурамч архи үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүд олноор бий болоод байгаа билээ. 

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Т.Гантогтохтой архи согтууруулах ундаа үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдэд тавих хяналт шалгалтын талаар ярилцлаа.

Оны өмнөхөн Засгийн газраас 14 аж ахуй нэгжийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг цуцалсан. Манай улсад ер нь энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хичнээн аж ахуй нэгж байдаг вэ?

Согтууруулах ундаа үйлдвэрлэдэг  аж ахуй нэгжүүдэд хяналт тавих, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг судлах үүргийг Засгиын газар өгсөн. Энэ дагуу манай яам, МХЕГ-тай хамтарсан шалгалт хийсэн. Манай улсад согтууруулах ундааны чиглэлийн албан ёсны зөвшөөрөлтэй 59 аж ахуй нэгж буюу спиртийн 7, архины 35, дарсны 8, шар айрагний 17, үйлдвэр  үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Эдгээрээс 2017 онд тав, 2018 онд найман үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Хамтарсан шалгалтын явцад зөрчил илэрсэн аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа шүү дээ?

Захиргааны ерөнхий хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тусгай зөвшөөрлийн тухай хуулиудын хүрээнд зөрчлөө бүрэн арилгаагүй, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтын байргүй, зөвшөөрлийн хугацаа дууссан, түр түдгэлзүүлсэн зэрэг нийтлэг алдаа гарсан учраас 14 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цуцалсан.  

Танай яамнаас мөн архи үйлдвэрлэх зөвшөөрлийг олгодог шүү дээ. Энэ дагуу шинээр хичнээн зөвшөөрөл олгов?

Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломжтой гэсэн санал дүгнэлтийн хүрээнд, манай яамны саналын дагуу Засгийн газар олгодог. Гэхдээ сүүлийн жилүүдэд архины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл нэгийг ч олгоогүй. Одоо байгаа үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, сүүлийн үеийн техник, технологид нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь бодлогоор дэмжлэг үзүүлэхийг зорьж, шинээр архи үйлдвэрлэхийг хориглож байгаа. 2011 онд архи согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 92 аж ахуй нэгж байсан. 2019 онд 35 болж буурсан. Үүнээс ч цөөрөх боломж бас бий...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.