Налайх дүүрэгт хэсэгчлэн хөл хорио тогтоолоо
.
Үйл явдал, Үйл явдал
/
3 жилийн өмнө

Багануур дүүрэгт COVID-19 сэжигтэй тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн. Тус иргэн нь энэ сарын 22-ны өдөр БНСУ- аас ирсэн ба хоолой нь өвдөж, өнөөдөр өөрөө эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна. Тухайн иргэн ирсэн өдрөө Налайх дүүргийн 8-р хороонд байх эгчийнхээрээ орсон, тус айлд зочилж ирсэн 4 айлыг тандалт судалгаагаар илрүүлсэн байна. Налайх дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдаж 8 хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Одоогоор хөл хорио тогтоосон айл өрхийн гишүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй. Багануур дүүргийн иргэний шинжилгээний хариу маргааш гарах юм байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.