Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж байна
.
Үйл явдал, Үйл явдал
/
2 жилийн өмнө
2021 онд хийгдэх ажлын төлөвлөгөө: Тодруулбал,
- Дүүргийн Засаг даргын санаачилгаар бичил цэцэрлэгт хүрээлэн хийгдэнэ. Хөл бөмбөгийн талбайн урд талбайд
- 13 дугаар хорооны төлөөлөгч Б.Золбоогийн санаачилгаар 8,9 дүгээр байрны нийтийн эзэмшлийн гол талбайд “Ойн төгөл хослол зохиомж”-ийг Нийслэлийн ЗАА-с хэрэгжүүлж байгаа. Тус ойн төгөлд 3 төрлийн 555 мод, бут, сөөг, зүлэгжүүлэлтийг тарьсан байна. Ажлын явц 70 гаруй хувьтай явж байгаа бөгөөд ирэх 11 сард бүрэн хүлээлгэж өгөхөөр болсон. Мөн хорооны иргэн Д.Болд хорооны ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 80 ширхэг мод өгч ногоон орчин бүрдүүлсэн.
- Улсын төсвийн хөрөнгөөр: 10-р байрны 1-4 орцын дээврийн засварын ажил хийгдэнэ
- Нийслэлийн төсвийн хөрөнгөөр : 8 дугаар байрны 3, 11, 12 орц, 9 дүгээр байрны 10-р орцын зүүн талын авто зогсоолын ажлууд тус тус хийгдэхээр зураг төслийн ажил дууссан. Удахгүй ажил эхэлнэ.
- Дүүргийн төсвийн хөрөнгөөр : Хорооны “Залуус гудамж” дагуу гэрэлтүүлгийн ажлууд тус тус хийгдэх болно.
 
ХОРОО САЙХАН БОЛ ХОТ САЙХАН
 
 
 
 
 
 
 
 
 
 

 


Сэтгэгдэл хаасан.