Сургууль, цэцэрлэгийн эмч нар коронавирусийн шинжилгээ авах сургалтад хамрагдаж байна
.
Үйл явдал
/
9 сарын өмнө

Дүүргийн онцгой комисс болон Эрүүл мэндийн төвөөс сургууль, цэцэрлэгийн эмч нарт Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх танхимын дадлага сургалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэллээ. Сургалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 63, Сонгинохайрхан дүүрэгт 82, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 14 эмч хамрагдав.

Тэд халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт, хариу арга хэмжээ болон шинжилгээний сорьц авах, бүртгэх, мэдээлэх аргад суралцлаа. Өнөөдөр Баянзүрх, Багахангай, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт, маргааш Налайх дүүрэгт энэхүү сургалт зохион байгуулагдах юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.