Б.Жавхлан: Хамгийн үнэтэй зүйл АЛТ биш ХҮН гэдгийг мэдэрч байна. Хятадын бодлогыг хэрэгжүүлж болох юм
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал
/
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Хямралын үед улсын эдийн засгийг хэрхэн хамгаалах талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Тийм учраас засаг төрөөс авч байгаа арга хэмжээг бүгд дагах ёстой.Сангийн яам, Монголбанк хоёр бодлого гаргаад эдийн засгийн хүндрэлийг давах ёстой. Жижиг дунд үйлдвэрүүд хаагдаж, уул уурхайн салбарт нөлөөлж магадгүй нь. Энэ хямралыг давахын тулд төр оролцохоос өөр арга байхгүй. Ямар татаас байна түүнийг Засгийн газар хийх ёстой. Татварын аргаар дэмж. Ажил олгогч нараа дэмжиж, ажлын байраа хадгалах боломж олгох ёстой. Төсвийн тодотгол хийх боломжгүй. Засгийн газар өөрийн хүрээнд наад жижиг худалдан авалтуудаа анхаарах нь зөв. Хөшөө барих мөнгөөрөө хүнээ дэмжих нь зөв байх. Төсвийн орлого дутах нь ойлгомжтой. Бид Хятадын бодлогыг хэрэгжүүлэх боломж байна. сайн жишээ байна. Тэд аж ахуй нэгжүүдийнхээ татварыг багасгаж, чөлөөлж байна.  Эдийн засгаа хамгаалж үлдэх хамгийн зөв шийдвэр нь ХҮН. Хүнээ хамгаалахын тулд эдийн засгаа зөв болгох ёстой. Зорилтод бүлэгт нь халамж өгөөд, Хөгжлийн банк, Сангийн яам, Монголбанкуудтайгаа ярилцаад шийдэж болно” гэлээ.  

Дэлхийн банк зэрэг томоохон донор байгууллагуудаас гаргаж байгаа бондуудад нэгдэн орж болно. Улсад нэг ч төгрөг байхгүй. Тэр мөнгө чинь дандаа иргэдийн, татвар төлөгчдийн, ЖДҮ –дийн мөнгө байгаа юм. Одоо банкны өрсөлдөөнийг дэмжих ёстой. Тийм учраас гадны банкийг оруулж ирж болох юм. Шударга, нээллттэй өрсөлдөөнийг бий болгоно. Гадаадын банк, гадаадын банк хоорондоо ялгаатай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.