Налайх дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн онцгой комиссын дарга Ч.Раднаабазар дүүрэгт хийгдэх ногоон байгууламжийн талаар холбогдох хүмүүстэй уулзлаа. Дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламжийн чиглэлээр 2020 онд байгалийн усыг цуглуулж усан сангийн хөв байгуулах, уурхайн эдэлбэр газрын нөхөн сэргээлт хийх талаар Нийслэлийн байгаль орчны газрын даргатай санал солилцож үүрэг даалгавар өглөө.