Хоногт гурван тонн, сард 90 тонн эко будаг үйлдвэрлэх хүчин чадалтай “Будгийн үйлдвэр” 12-р сард Эрдэнэт хотод ашиглалтад орсон. “Эрдэнэт ШУТП”-ийн дэргэд байгуулсан уг үйлдвэр 12 нэр төрлийн 30 гаруй өнгийн будгийг зах зээлд нийлүүлж байна.
Энэ хугацаанд тус парк олон төрлийн судалгаа хийж, Эрдэнэт үйлдвэрийн гагнуурын электродын хэрэгцээг хангадаг болсноос гадна ийнхүү будгийн үйлдвэрээ ашиглалтад оруулаад 4 сар болж байна.