АНУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй монгол иргэдийг Сөүл дэх МИАТ-ийн газарт хандахыг анхааруулав
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулахаар болсон. Тэгвэл уг нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэд Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газарт хандаж, билетээ захиалах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар 45 улсад суугаа 6154 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ Элчин сайдын яамдууддаа гаргаад байгаа аж. Энэ сарын 8-нд үйлдэгдэх нислэгтэй холбогдуулан АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас иргэддээ хандан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлдээ, 

 "Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулах болсон байна.Энэ нислэгээр зорчих  иргэдийн бүртгэлийг Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт утсаар болон цахим хэлбэрээр хийх ажээ.Бүртгэлд жирэмсэн, өндөр настан /60-аас дээш нас/, бага насны хүүхэд, хүнд өвчтэй, хагалгаа хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргүүн ээлжинд анхаарах юм байна.Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу дээрх нислэгээр ирэх бүх зорчигч Covid-19 халдварын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай аж.Иймд АНУ-аас Сөүл дамжин Улаанбаатар зорчих хүсэлтэй манай иргэд Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт энэхүү холбоосоор  яаралтай хандаж билетээ захиалах арга хэмжээ авна уу" гэжээ.

 

  МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.