Коронавирусээс айсан 6,1 мянган иргэн ЭХ ОРОНДОО ИРЭХ хүсэлтээ илэрхийлжээ
З.Батхуяг
Үйл явдал, Үйл явдал, Үйл явдал
/
2 жилийн өмнө

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор гадаадад оршин суугаа монголчуудын амьдрал ахуй өдөр ирэх бүр дордож байна.

Монгол Улсын хувьд коронавирусийн голомт болсон улс орнуудаас иргэдээ эх оронд нь татан авчрах ажлыг шат дараатай зохион байгуулж буй. Тусгай үүргийн нислэгээр нэн тэргүүнд гадаадад амьдрах боломжгүй болсон, санхүүгийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг эх оронд нь татаж авна хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн.
 Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэнээр өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсад суугаа 6,154 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлжээ . Үүнд бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, визийн хугацаа нь дуусаж байгаа 135, амьдрах байрны асуудалд орсон 374, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орсон 54 болон бусад шалтгаантай 3904 иргэн байгаа аж. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.