Хууль бусаар алт хилээр нэвтрүүлэх гэж байгаад саатуулагджээ
А.Админ
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Өнөөдөр Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр /2020.04.06/ Монгол Улсын иргэн П халаасандаа 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Түүний  үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр энэ сарын 02-нд Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад баригдсан юм.


Сэтгэгдэл хаасан.