Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд тохижилтын ажил үргэлжилж байна
.
Үйл явдал
/
8 сарын өмнө
Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд мөрийн хөтөлбөртөө дүүргийнхээ 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байгаа билээ.
 
Мөн Нийслэл, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын гишүүдийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.
Тэдгээрийн нэг болох 17-р хороонд зөвшөөрөлгүй баригдсан хуучны гарааш, контейнеруудыг чөлөөлж 0.9 га нийтийн эдэлбэр газарт ногоон байгуулж бүхий тохижилтыг энэ сард гүйцэтгэж дууссан. Харин одоо тус хорооны 34Б байрны гадна фассат, 32, 33 дугаар байрны дундах хүүхдийн тоглоомын талбай, хорооны байрны ард байрлах амралтын талбайн тохижилт, 32 дугаар байрны урд талын хороолол дундах авто замыг засварлах ажил үргэлжилж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.