НӨАТ-ын урамшууллыг 7 хувь болгох төсөл дэмжигдсэнгүй
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь НӨАТ-ын буцаан олголтыг долоон хувь болгох хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Хуралдаанаар эхлээд Н.Оюундарь гишүүний санаачилсан НӨАТ-ын урамшууллыг долоон хувь болгох хуулийн төслийг хэлэлцсэн ч Ж.Батзандан, О.Батнасан, Б.Баттөмөр, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ө.Энхтүвшин, Ж.Эрдэнэбат зэрэг нэр бүхий гишүүд харамсалтай нь дэмжсэнгүй.


Үүний дараа Б.Пүрэвдорж гишүүний өргөн барьсан НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүд хоёр хуулийн төслийг нэгтгэж хэлэлцэж болох эсэх, татварын орлого буурах эсэх асуудлаар тодруулж байлаа.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хоёр гишүүн хуулийн өөр зүйл заалтыг хөндсөн учир хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцэх боломжгүй гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгосноор 20 мянган аж ахуйн нэгж татвар төлдөг болно гэлээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.