Дорноговь аймгийн онцгой комиссийн санаачилга дэмжлэгтэйгээр "Covid-19" гэх нэртэй энэ дууны үгийг Л.Эрдэнэбат /СТА/ зохиож, аяыг А.Энхнаран зохиож, "Муза" хамтлаг дуулжээ. Тус аймгийн засаг даргын тамгын газрын фейсбүүк хуудсанд "Дэлхий дахинд тархаад буй цар тахал коронавирус /covid19/-ийн халдвараас урьдчилан сэргийлж, хайртай хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалъя!" гэх тайлбартайгаар уг дууг оруулжээ.
"Корона чи савраа тат, хорооно гэсэн санаагаа март" гэх үгстэй, цоглог хэмнэлтэй дууг сонсоно уу.