Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/330 тоот “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын дагуу хүсэлт гаргасан хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан. 2020 онд Магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг нийслэл, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг 17 төрийн бус байгууллага ирүүлснийг “Орон тооны бус зөвлөл”-ийн ээлжит хурлаар хэлэлцэн журмын дагуу үнэлж, шаардлага хангасан 8 төрийн бус байгууллагад магадлан итгэмжлэл олгосон.